Pass.mn

Pass.mn
Цена: Бесплатно
Категория: Бизнес/Финансы
Нет рейтинга
Дата: 13 Май 2020
Разработчик: Databank LLC
Размер: 61.12 MB
Версия: 1.0
Тип: Универсальн. (iPhone / iPod Touch / iPad)

Описание

"PASS" ЦАХИМ ХЭТЭВЧ
Манай бүтээгдэхүүн,
үйлчилгээг сонгосон Танд баярлалаа.
"PASS" бүтээгдэхүүн түүний үйлчилгээний нөхцөл нь /цаашид "нөхцөл"
гэх/ хэрхэн ашиглах болон ашиглахтай холбогдон үүсэх эрх, үүргийн харилцааг
зохицуулах гэрээ юм. Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан бүтээгдэхүүн,
үйлчилгээний талаарх мэдээллийг аван тус нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр "PASS"-д нэгдэх боломжтой болох юм.
"PASS" нь Монгол Улсын хуулийн дагуу, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн эрх
ашиг, аюулгүй байдал зэрэг шаардлагуудыг хангасан "Оюуны өмч"-р
баталгаажсан бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Иймээс хэрэглэгч та үйлчилгээний
нөхцөлийг дагаж мөрдөхөө үүгээр баталгаажуулах юм. Хэрэв та энэхүү нөхцөлийг
хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тус бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахаас
татгалзах бүрэн эрхтэй.
1. Үйлчилгээний нөхцөл түүний шинэчлэлт сайжруулалт: "PASS"-ийн
үйлчилгээ болон бүтээгдэхүүний шинэчлэлт үе шаттайгаар хийгдэх бөгөөд үндсэн
нөхцөл өөрчлөгдөхгүй тул танд шинэчилсэн хувилбарыг тухай бүрд мэдэгдсэнээр шинэ
хувилбарыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Шинэчилсэн хувилбарыг үргэлжлүүлэн
ашиглах нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.
2. Хэрэглэгчийн мэдээлэл: "PASS"-д та
өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай ба энэ нь аливаа
эрсдэлээс таныг хамгаалах болно. Та бүртгэл үүсгэн өөрийн мэдээллийг бөглөн
оруулснаар таны үйлчилгээ идэвхжих бөгөөд таны оруулсан мэдээллийг таныг танихад
ашиглахыг анхаарна уу.
3. Мэдээллийн аюулгүй байдал: "PASS" нь төлбөрийн системийн
PCIDSS олон улсын стандартын дагуу таны бүртгэсэн картаас зарлага, шилжүүлэг
болон орлогыг хүлээн авах юм. Иймээс таны картын гүйлгээний мэдээллийн аюулгүй
байдал бүрэн хангагдсан болно. Мөн та өөрөөс шалтгаалах буюу "PASS" суулган
ашиглаж байгаа гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийг солих тохиолдолд бүртгэлээ
идэвхгүй болгож аюулгүй байдлаа хангана уу. Хэрэглэгч өөрийн "PASS"
аппликейшн ашиглаж буй төхөөрөмжийг хаяж үрэгдүүлэх, нууц үгээ алдах гэх мэт
аюулгүй байдлыг өөрөө хангахыг анхаарна уу. Үүнээс үүдсэн хохирлыг манай
байгууллага хариуцахгүй бөгөөд хэрэглэгч таны хариуцлага болохыг анхаарна уу.

Скачать / Посмотреть в App Store

Скриншоты


Отзывы пользователей

blog comments powered by Disqus

Скачать

СкачатьПосмотреть в App Store